Зарим хүмүүс гайхаж байж магадгүй юм, stardict-н сүлжээнд нэгэнт байдаг babylon-english толийг тавьсанд. Гэхдээ энэ хувилбар нь жинхэнэ babylon хувилбарт илүү дөхсөн stardict-н хувилбар болж чадсан гэж бид хэлж байна. Учир нь одоогоор түгээгдэж байгаа stardict-babylon-english толины үгийн сангийн тоо нь эх хувилбараасаа бага байдаг 157525.
Wegenerous багийнхны гишүүд яг жинхэнэ эх хувилбартай нь дүйхүйц stardict хувилбарыг бэлтгэснээ та бүхэнд толилуулж байна. Энэ нь 161888 үгтэй, mongolism зэрэг монголтой холбоотой 4 үгийг хассан.
Мөн илүүдэл тэмдгүүдийг хассан. Ер нь одоо толь ашигладаггүй хүн гэж байхгүй болов уу, stardict толийг ашиглах нь babylon-с юугаараа давуу вэ гэвэл:
- Үнэгүй
- Babylon-ны бүх толиуд дэмжигдсэн
- Хайлт хийхэд илүү цаг хэмнэж чаддаг, илүү уян хатан.
- Англи Монгол толийг "|" тэмдгийн тусламжтайгаар Монгол Англи толь болгон ашиглах боломжтой. Англи-Монгол толиноос ном гэсэн үгийг хайхын тулд |ном гэж бичихэд л хангалттай.
- Аль ч үйлдлийн системд дэмжигдэх боломжтой.
- Babylon-г бодвол илүү portable.
- Үгийн дуудлагыг илүү амьд болгох боломжтой.
- Шинээр толь үүсгэхэд илүү хялбар.
rapidshare
0 comments:
Post a Comment